Та бүртгэлтэй хэрэглэгч болсноор худалдан авалт хийх бүрдээ зөвхөн гишүүдэд зориулсан урамшуулалд хамрагдах, онлайн захиалгын төлвөө хүссэн үедээ харах зэрэг давуу талыг эдэлнэ.
Та онлайн захиалга бүтээгдэхүүнээ зөв сонгож сагслах, хүргэлтийн мэдээллээ үнэн зөв, бүрэн оруулах, төлбөр төлж захиалгаа баталгаажуулах гэсэн 3 алхмаас бүрдэнэ. Таны захиалгыг төлбөрөө 100% төлсний дараа, таны сонголтын дагуу бэлтгэж, таны бичсэн хаягийн дагуу хүргэх тул дээрх 3 алхмыг алдаагүй зөв хийнэ үү.
Манай онлайн дэлгүүрээс бэлэн байгаа барааг шууд худалдан авах, мөн захиалгаар авах боломжтой бараанаас сонголтоо хийх боломжтой.Захиалгаар авах бараа нь захиалга баталгаажсанаас хойш 10–14 хоногт ирэх бөгөөд тухайн бараанаас хамааран размер болон өнгөө сонгох боломжтой.Бараа бүрийн үнийн мэдээллийн доор “Бэлэн бараа” эсвэл “Захиалгаар” гэсэн төлөв харагдана. Захиалга хийхээсээ өмнө тухайн барааны төлөв, размер болон өнгөний сонголтыг сайтар шалгана уу.
Та сонгосон бүтээгдэхүүнүүдээ сагсалсаны дараа сагсны дор байрлах Купон код гэсэн дөрвөлжинд кодоо оруулж хөнгөлөлт, урамшууллаа идэвхжүүлнэ.
Qpay эсвэл заасан БАНКНЫ ДАНС руу шууд шилжүүлэх боломжтой. Анхаар: Та төлбөрөө дансаар шилжүүлэх бол гүйлгээний утган дээрээ зөвхөн HLLY BxTCHE2 CLUB-аас үүсгэсэн кодыг бичнэ үү. (Жишээ нь: 57Q1C719 гэх мэт захиалгын код нь худалдан авалт хийх үед автоматаар үүснэ.)
Та захиалгын төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд тухайн захиалгаа цуцлаад шинээр захиалга хийж болно. Харин захиалын төлбөр хийгдсэн байгаа тохиолдолд захиалгад өөрчлөлт оруулах боломжгүй.
Энгийн хүргэлт - 7,700₮ Худалдан авалт 100,000₮ дээш -Хүргэлт 0₮. Шуурхай хүргэлт- Тухайн өдөртөө UB Cab-аар хүргэнэ. Хүргэлтийн төлбөр байршлаас хамаарах бөгөөд захиалагч хариуцна. Орон нутаг - Байршлаас хамаарч Монгол шуудангийн тарифаар тооцох
Таны хүргэлт хүргэлтийн төрлүүдээс хамаарч захиалга баталгаажснаас хойш ялгаатай хугацаанд хүргэгдэнэ. Энгийн захиалга: 24 цагийн дотор. Шуурхай хүргэлт- 16:00 цагаас өмнө баталгаажсан захиалгыг тухайн өдөрт нь хүргэнэ. Орон нутаг: 3-7 хоног. Өөрөө ирж авах тохиолдолд Даваа–Бямба гарагт 12:00–20:00 цагийн хооронд ирж авах боломжтой.
Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжихээс өмнө хаяг солих хүсэлт гаргах боломжтой. Харин захиалга амжилттай хийгдэж, хүргэлтийн компанид шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг солих боломжгүй ба зөвхөн хүргэлтийн компани руу шууд холбогдож хүсэлт гаргана. Үүнтэй холбоотой үүсэх нэмэлт зардал, асуудалд HLLY BxTCHE2 CLUB хариуцлага хүлээхгүй.
Та манай Буцаалт, Цуцлалтын журамтай танилцаж, журмын дагуу холбогдоно уу.
Таны захиалга баталгаажиж, захиалга хүргэгдсэн төлөвт шилжсэн үед НӨАТ-ын баримт таны захиалга хэсэгт үүссэн байна.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл