Энгийн хүргэлт 7,700₮ бөгөөд 100,000₮-өөс дээш захиалга үнэгүй. Шуурхай хүргэлт-UB cab хүргэлтээр үйлчлүүлэх тул захиалагч төлбөрийг өөрөө хариуцах болно. АНХААРАХ ЗҮЙЛ: Зөвхөн 16:00 цагаас өмнө баталгаажсан шуурхай захиалгыг тухайн өдөр хүргэнэ. Улаанбаатар хотод 24 цагийн дотор, орон нутагт 3–7 хоногт хүргэнэ. Хотын хүргэлтийн бүс: Орбитын тойрог, Баянхошуу, Долоон буудал, Шар хад, Амгалан зах, Зайсан, Буянт-Ухаа 2. Захиалгыг хүргэлтийн компанид шилжүүлэхээс өмнө хаяг өөрчилж болно. Шилжүүлсний дараах өөрчлөлт, буруу эсвэл дутуу хаяг, утас холбогдохгүй, хүлээн авагч байхгүйгээс үүсэх зардлыг хэрэглэгч хариуцна. Давагдашгүй хүчин зүйл, амралтын өдөр, хил гааль, цаг агаар болон тээврийн саатлын үед хүргэлтийн хугацаа хойшилж болох бөгөөд хэрэглэгчид тухай бүр мэдэгдэнэ.

see more

ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

Захиалгыг https://hllybxtche2club.com сайтаар 24 цагийн турш бүртгэлтэй болон зочин хэрэглэгчээр хийх боломжтой. Бүртгэлтэй хэрэглэгч захиалгаа хянах, купон ашиглах давуу талтай. Төлбөрийг QPay эсвэл дэлгүүрийн дансаар 100% төлж, системд бүртгэгдсэнээр захиалга баталгаажна. Банк, төлбөрийн системийн саатлаас шалтгаалан төлбөр бүртгэгдээгүй тохиолдолд дэлгүүр хариуцлага хүлээхгүй. Захиалгын явцын мэдээллийг хэрэглэгчийн имэйлээр илгээнэ.

see more

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

**НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ** Энэхүү нөхцөл нь HLLY BxTCHE2 CLUB цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон холбогдох харилцааг зохицуулна. Хэрэглэгч захиалга хийснээр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Дэлгүүрийн нэр, лого, зураг, загвар болон бусад тэмдэгт нь HLLY BxTCHE2 CLUB-ийн өмч тул зөвшөөрөлгүй хуулбарлах, дуурайх, ашиглахыг хориглоно. **ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ** Хэрэглэгч нэвтрэх мэдээллийн нууцлалыг хадгалж, утасны дугаар, имэйл, хүргэлтийн хаяг болон төлбөрийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу мэдээллээс үүсэх хохирол, нэмэлт зардлыг хэрэглэгч хариуцна. HLLY BxTCHE2 CLUB хэрэглэгчийн хувийн мэдээллийг захиалга гүйцэтгэхээс бусад зорилгоор ашиглахгүй, зөвшөөрөлгүй дамжуулахгүй. Бүтээгдэхүүний мэдээлэл, үнэ болон үйлчилгээний нөхцөлийг шинэчлэх эрхтэй. Байгууллагаас шалтгаалаагүй, үндэслэлгүй гомдлыг барагдуулахаас татгалзаж болно. **ГУРАВ. БУЦААЛТ/ СОЛИЛТ / ЗАХИАЛГА ЦУЦЛАЛТ** Хэрэглэгч сонголт, хэмжээ, өнгө, хаяг болон мэдээллээ зөв оруулах үүрэгтэй. Гэмтсэн, үйлдвэрийн алдаатай, дутуу эсвэл захиалснаас өөр бараа хүргэгдсэн бол хүргэлтээс хойш 24 цагийн дотор буцаах, солих хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдлын хүргэлтийн зардлыг HLLY BxTCHE2 CLUB хариуцаж, буцаан олголтыг ажлын тав хоногт шилжүүлнэ. Хэрэглэгчээс шалтгаалсан буцаалт, солилтыг 24 цагийн дотор хүсэлт гаргасан, барааны сав баглаа, лац, бүрэн бүтэн байдал алдагдаагүй, дахин худалдах боломжтой үед хүлээн авна. Буцаалтын дүнгээс 10%-ийн шимтгэл болон хүргэлтийн төлбөрийг суутгана. Солилтын хүргэлтийг худалдан авагч өөрөө хариуцна. Үнийн зөрүү дутуу бол нэмж төлөх бөгөөд илүү төлбөрийг буцаан олгохгүй. Захиалгыг төлбөр төлөхөөс өмнө өөрчлөх боломжтой. Төлбөр төлөгдөж, хүргэлтийн бэлтгэл эхэлсний дараа цуцлах хүсэлт гаргавал үнийн дүнгийн 10%-ийг суутгаж, үлдэгдлийг ажлын тав хоногт шилжүүлнэ. Хүсэлтийг HLLY BxTCHE2 CLUB пэйжийн чат эсвэл hllybxtche2club@gmail.com хаягаар илгээнэ.

see more

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл